card

ШИЛДЭГ ЗӨВЛӨГЧ БАГШААР ШАЛГАРСАН Ж.СОНИНБАЯР

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС САНААЧИЛАН ЖИЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ БАГААС ШИЛДЭГ ЗӨВЛӨГЧ БАГШААР ШАЛГАРСАН Ж.СОНИНБАЯР БАГШДАА ХАМТ ОЛНЫ ӨМНӨӨС БАЯР ХҮРГЭЖ,УЛАМ ИХ АМЖИЛТЫН ДЭЭДИЙГ ХҮСЬЕ.

ОЛОН ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭН 2022

Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш нарын дунд зохион байгуулж буй “олон төрөлт спортын тэмцээн 2022” хүрэл медаль эзэд боллоо

2022-2023 ОНД МУ-Н ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ БОЛЗОЛ ХАНГАСАН СУРАГЧИД

Ч.Энхжаргал багштай 12б ангийн төгсөгч Биндэрьяа овогтой Бат-Итгэл , Ч.Энхжаргал багштай 12б ангийн төгсөгч Амарсанаа овогтой Амгаланбаатар Б.Анхцэцэг багштай 12а ангийн төгсөгч Наранбаяр овогтой Алтангэрэл нар ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдах болзол хангажээ. Шавь нартаа амжилт хүсэж цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье

ӨСВӨРИЙН АВРАГЧ ТЭМЦЭЭНД

Сонгинохайрхан дүүргийн Өсвөрийн аврагч тэмцээнд 12 дугаар ангийн сурагчид маань бэлтгэн амжилттай оролцож Хүрэл медалийн эзэн боллоо. Чиглүүлж ажилласан С.Нандин-Эрдэнэ багшдаа баярлалаа.

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 28, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 56 ДАХЬ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН "СПОРТ НААДАМ -2022" БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ТОЙМ

Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн "Спорт наадам -2022" гар бөмбөгийн тэмцээнд бүсээс шалгарсан эмэгтэй баг тамирчид, Биеийн тамирын багш Ц.Мөнхжаргал ширээний теннисний бүсийн аваргаар шалгарч, бадминтоны тэмцээнд захирал М.Туулсайхан, биеийн тамирын багш С.Нандин-Эрдэнэ нар дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. Баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүсье.

2019-2020 оны хичээлийн жилийн СУРГУУЛИЙН АВАРГУУД

Ажил мэргэжил, сурлага хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлагчид

Блокын гарчиг / parallax

Блокын гарчиг / module_photo

Бахархал

2022.01.12-нд Бага ангийн багш Оюунцэцэг төрийн дээд одон "Хөдөлмөрийн хүндэт" медалиар шагнагдсанд баяр хүргэе.

Төрийн шагнал

2022.12.27-нд УИХ-ын гишүүн, цахим бодлого харилцаа холбооны сайдаас ахмад багш С.Батдулам маань алтан гадас одонгоо гардан авлаа. Тандаа баяр хүргэе.

Төрийн шагнал

Засаг даргын шагнал

Эрхэм хүндэт хамт олон минь СХД-ийн засаг даргын өргөмжлөлөөр шагнагдсан тул нийт хамт олондоо халуун байр хүргэж ирэх ондоо эрүүл энх, баяр баясгалан дүүрэн явахын ерөөл өргөе. 2022-12-26

Спорт наадам

2022.12.22 122 дугаар сургуулийн багш Энхсайхан найзынхаа хүүхдийн хандивын тэмцээнд амжилттай оролцож 3-р байр эзэлсэн баг тамирчиддаа баяр хүргэе.
Спорт наадам

“Нийслэлийн авьяасын хур 2022”

2022.12.23 “Нийслэлийн авьяасын хур 2022” тэмцээнд оролцож шагналт тусгай байранд орлоо. 12в ангийн сурагч Батжин шагналт тусгай байр, ИЗОУИС ДУТС сурах эрх 1сая төгрөг хөнгөлөлт эрх, 10в ангийн сурагч Тэмүүлэн, багш Нармөнх нар амжилттай оролцож батламжаар шагнууллаа.

"Авьяасын хур-2022"

2022.12.20 Дүүргийн "Авьяасын хур-2022" бүтээлийн уралдаан амжилттай явагдлаа. 3-р dайр эзэллээ. 22-нд “Нийслэлийн Авьяасын хур-2022” Багш сурагчидын тэмцээнд 12в ангийн сурагч Батжин Модон урлал төрлөөр оролцоно. Амжилт хүсье.

СХД-ИЙН ЖУДО БӨХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

2022.12.10 СХД-ИЙН ЖУДО БӨХИЙН ТЭМЦЭЭНД БАГШ БАЯРХҮҮГИЙН ДАСГАЛЖУУЛЖ БЭЛТГЭСЭН СУРАГЧИД НЬ БҮГД ӨНДӨР АМЖИЛТ ГАРГАЖ ОРОЛЦСОН БАЙНА. БАЯР ХҮРГЭЕ.

Сонгинохайрхан 30-н жил

Сонгинохайрхан дүүргийн 30-н жилийн ойн ажлын хүрээнд зохион явуулсан ЁС ЗҮЙТЭЙ ХАМТ ОЛОН АЯНД хамт олноороо нэгдэж, дүүргийн 126 аж ахуй нэгж байгууллагаас тусгай байр 300000 төгрөгийн шагналаар шагнагдлаа. Аяны хүрээнд амжилттай зохион байгуулсан ЁС зүйн зөвлөлийн дарга Насанбуян ахлагчтай баг бүрэлдэхүүн, дотоод хяналтын менежер Д.Мядагбадам, хамтарсан баг хамт олны залуучууд, сурагчдын зөвлөл, Багш нартаа талархал илэрхийлье. Энэ ганц удаагийн авсан шагналаар хязгаарлахгүй бид тасралтгүй хууль дүрмийн хэрэгжилтийг нээлттэй хариуцлагатай ажиллах болно. Хамт олондоо амжилт хүсье.

ДАЯН ШОНХОР КЛУБЫН 5 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

Даян шонхор клубын 5 жилийн ойн нэрэмжит Жү-До бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны 12 дугаар сарын 8-9-ны өдрүүдэд Монголын Жү-До бөхийн холбоо, Биеийн, тамир, спорт хороо, “Даян шонхор” клуб хамтран зохион байгуулж, өсвөр үеийн 500 гаруй тамирчид оролцож дүнгээ гаргалаа.
Эмэгтэй багийн дүнгээр:
Тэргүүн байранд- Ш.Сарантуяа захиралтай 62 сургууль / 4 алт, 5 мөнгөн медаль/,
Дэд байранд- Ө.Энхцэцэг захиралтай 74 сургууль /4 алт, 4 мөнгө/
Гутгаар байранд- М.Туулсайхан захиралтай 12 сургууль
Эрэгтэй багийн дүнгээр:
Тэргүүн байранд- М.Туулсайхан захиралтай 12 сургууль
Дэд байранд- Ш.Сарантуяа захиралтай 62 сургууль
Гутгаар байранд- С.Энх-Ариун захиралтай Хөгжил цогцолбор сургууль эхний 1,2,3 байрыг тус, тус эзэлсэн байна.

ТАЛАРХАЛ

Тус сургуулийн сантехникийн слесарь Сурмаажав олон мянган хүүхдийн болон Багш, ажилчдын суралцах, ажиллах дулаан тав тухтай орчин бүрдүүлж ажиллахын төлөө нойр хоолоо умартан сургууль дээр хонож, технологийн тохируулга хийж, доголдол гарсан газрыг олж, СҮҮ ХК-ны мэргэжлийн багтай хамтран ажиллаж, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллаж, дулааны хэвийн үйл ажиллагаанд оруулж чадсанд талархал илэрхийлье.
ТАЛАРХАЛ

Сургуулийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн

2022.11.27 Сургуулийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн ахлах, дунд насны ангилалд 7-12 дугаар ангийн сурагчдын дунд амжилттай явагдаж дууслаа. Тэмцээний ахлах насны охидын төрөлд
I байр Оюунтуяа багштай 10е анги
II байр Э.Эрдэнэ-Очир багштай 12г анги
III байр Г.Сэрсмаа багштай 11г анги
Хөвгүүдээс
I байр Ш.Ариунболор багштай 10в анги
II байр Б.Наранцэцэг багштай 12в анги
III байр Э.Эрдэнэ-Очир багштай 12г анги. Багийн нийлбэр дүнгээр Шилжин явах цом Э.Эрдэнэ-Очир багштай 12г анги хүртлээ. Дунд насны охидын ангилалд
I байр Бямбасүрэн багштай 9в анги
II байр Долгорсүрэн багштай 9е анги
III байр Ууганцэцэг багштай 9г анги
Хөвгүүдээс
I байр Энхболор багштай 9а анги
II байр Бямбасүрэн багштай 9е анги
III байр Баттөгс багштай 8е анги
Тэмцээний шилдэг тоглогчоор дунд насны охидоос 9в ангийн сурагч Мөнхзул хөвгүүдээс 9а ангийн сурагч Билгүүн. Ахлах насны охидоос 12г ангийн сурагч Нарангуа, хөвгүүдээс 12в ангийн сурагч Өсөхбаяр нар тус тус шалгарч цом, медалийн эзэд боллоо.

"THE VOICE UP" илтгэл

Г.Сэрсмаа багшийн шавь 11г ангийн сурагч Баттогтох СХДүүргийн "THE VOICE UP" илтгэлийн уралдаанд оролцож тэргүүн байр эзэлж өргөмжлөл хүртлээ. Сурагчаа бэлтгэн оруулсан Г.Сэрсмаа багшдаа болон шавьд нь амжилт хүсье. 2022.11.26

Блокын гарчиг / img-text

Блокын гарчиг / img-text

СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА.

СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД:

2023.03.15-ны өдөр Сурагчдын суралцахуйг дэмжих, сайжруулах зорилгоор ЗАН- ээрээ ижил сэдэв сонгож, судалгаат хичээлийг хуваарийн дагуу зохион байгуулж эхэллээ. Ангийн сурагчдын сурах идэвхийг өрнүүлсэн, эрэл хайлт хийсэн, судалгаат хичээлүүдийг зааж, ажиглалт хийсэн багш нар хичээлийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж, заах арга зүйн туршлагаа солилцсон, амжилтаа ярилцсан, алдаа оноогоо хэлэлцсэн үр дүнтэй өдөр байлаа. Бяцхан шавь нарынхаа сурч боловсрох, хүмүүжих үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа багш нарынхаа сурган хүмүүжүүлэх их үйлсэд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе.

СХД-ИЙН АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАД

СХД-ийн Англи хэлний олимпиадад амжилттай оролцсон сурагчид минь шагналаа гардаж авлаа. Сурагчиддаа цаашдынх нь уралдаанд нь томоос том амжилт хүсье.

"ЭХ ХЭЛ-БИДНИЙ БАХАРХАЛ" УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ОЛИМПИАД

2022-2023 оны СХД-ийн монгол хэлний олимпиадад 9ё ангийн хамт олон оролцож II байр эзэллээ. Хичээл заадаг МХУЗ багш Э.Оюунцэцэгдээ халуун баяр хүргэе.

СХД-ийн төрөлжсөн олимпиадад оролцсон мэдээ.

Олимпиадад амжилттай оролцсон багш сурагчиддаа баяр хүргэе.
default

МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛИЙН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАД:

Улсын математикийн 59-р олимпиадын II даваа, сонгинохайрхан дүүргийн математикийн олимпиад E(9-10) төрөлд мэдлэг, чадвар, оюун ухаанаа дайчлан оролцож 11г ангийн А.Номин-эрдэнэ тусгай байр, 9ж ангийн нямсамбуу тусгай байр эзэлсэн ажилттай оролцсон.
Суралцахад дуртай хүнд
Амжилт ойрхон байдаг.
Сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛИЙН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАД: