card

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

9 дүгээр сарын 1. Ер бусын сайхан энэ өдөр хүн бүхэн ямар нэгэн зүйл рүү тэмүүлж, сурч мэдэхийг илүүд үзэх хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг гэдэгт итгэнэм. Баяр хөөрөөр дүүрэн угтах сургуулийн захиргаа, багш, ажилчид, сурагчид, алдрай бяцхан үрсдээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Энд товчлуур гарна

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД А/244 ДҮГЭЭР ТУШААЛЫГ МӨРДӨНӨ...

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД А/244 ДҮГЭЭР ТУШААЛЫГ МӨРДӨНӨ...

БСШУС-ын сайдын 2020 оны А/244 дүгээр тушаалаар хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулан баталж, тухайн бүтцийг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль 2020-2021 оны хичээлийн жилээс мөрдөж байна.

  • “Өвөл хүйтний эрч чангарсан үед томуу, томуу төст өвчин ихээр дэлгэрдгээс карантин тогтоох, малчдын хүүхдүүд цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ар гэртээ туслахаар явах зэргээс шалтгаалж хичээл тасалдах, хичээлийн жилийн төгсгөл буюу 6 дугаар сарын сүүлээр иргэд гэр бүлээрээ амарч заншсанаас сурагчдын ирц бүрдэхгүй байх” зэрэг асуудлыг эцэг эх, олон нийт, боловсролын салбарын багш, ажилтан сурагчдаас авсан хэд хэдэн удаагийн санал асуулгад хөндсөн тул хичээлийн жилийн бүтцийг Боловсролын хүрээлэн, БСШУС-ын яам хамтран боловсруулж, баталсан болно. Өөрөөр хэлбэл хичээлийн жилийн бүтцэд энэ жил гэнэт өөрчлөлт оруулсан зүйлгүй юм.
  • Нэгдүгээр улирлын 8 эсвэл 9 дэх долоо хоногт сургуулиуд хичээлийн агуулгаа тохируулж урлаг, соёл, спорт хүмүүжлийн зэрэг танхимын гадуурх сургалт зохион байгуулах замаар сурагчдын оюуны ачааллыг бууруулах арга хэмжээ авах боломжтой.
2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД А/244 ДҮГЭЭР ТУШААЛЫГ МӨРДӨНӨ...

Тэргүүн туршлага

БАНГЛАДЕШ УЛСЫН “ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН ТУРШЛАГА”-ЫГ НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ 12 ДУГААР СУРГУУЛЬД НЭВТРҮҮЛЭВ. 2022.08.17

Дэлгэрэнгүй