card

СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТУУД ХУВААРИЙН ДАГУУ ЯВАГДАЖ БАЙНА

нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн сурагчдад дунд зохион байгуулах сэтгэл зүйн "Нэг анги, нэг сургалт" сэдэвт уламжлалт сургалт удирдамжийн дагуу явагдаж байна. СУРГУУЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ

ЖИШИГ ХӨТӨЧ СУРГУУЛЬ

2022-09-27 өдөр “Оролцоотой хүүхэд чуулган” уулзалтанд 6-12-р ангийн нийт 132 сурагчид оролцлоо.

БАГШ НАРТ “СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛОХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

ЭРҮҮЛ МЭНД-Гоо зүйн тэнхим

Эрүүл мэнд гоо зүйн тэнхим нь 13 багшийн бүрэлдэхүүнтэй. Биеийн тамирийн секцийн 6 багш, Гоо зүйн секцийн 7 багштай. Манай багш нар дугуйлан секцээр хичээлийн ололттой тал, заах арга зүйн сургалтын шинэчилсэн хөтөлбөр боловсруулан ажиллаж, сурагчдын авьяас чадвар, ур дүй, зохион бүтээх техник сэтгэлгээ, ур чадвар, урлаг уран сайхны чадвар, бие бялдар, авхаалж самбаа, хурд хүчийг хөгжүүлэн ажиллаж, сургууль дүүрэг нийслэлийн олимпиад уралдаан тэмцээнд тасралтгүй амжилт гарган ирээдүйн урлаг спортын тамирчин, инженер зохион бүтээгчдийг төрүүлэн ажиллаж байна.

Уламжлал болгон явуулдаг уралдаан тэмцээнүүдээс дурьдвал:

  • Сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
  • Сургуулийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
  • Сургуулийн волейболын аварга шалгаруулах тэмцээн
  • “Сэтгэмж 12” хувцас загварын шоу
  • Дү-Дү машины уралдаан
  • ‘’RADIO CAR’’ радио удирдлагат машины тэмцээн
  • ‘’Эл-2’’ Аргамжаат загварын тэмцээнийг зохион байгуулж сурагчдыг хийж, бүтээх бэлтгэл сургуулилах хүсэл эрмэлзэл төрүүлж, улам их амжилт гаргахад нь нөлөөлөн тэмцээн уралдаан зохион байгуулж байна.

Эрүүл мэнд гоо зүйн тэнхим нь төрөл бүрийн чиглэлээр секц дугуйлан хичээллэн сурагчдыг хөгжүүлэн ажиллаж байна.

Багш Ж.Энхбаатар - Хөнгөн аттлетик,Спорт бүжиг

Багш Д.Отгонцагаан - Үндэсний бөх, Жудо

Багш Д.Олонбаяр - Волейбол, Хөл бөмбөг

Багш Ц.Мөнхжаргал - Теннис

Багш М.Мөнхбат - Сагсан бөмбөг

Багш Б.Даваамаа - Волейбол

Багш Д.Наранцэцэг - Сувсан урлал

Багш С.Түвшинжаргал - Гар урлал

Багш Ч.Энхсаруул - Гар урлал

Багш М.Нармөнх - Зохион бүтээх техник загвар

Багш О.Түдэвдорж - Зураг урлал

Багш Ө.Мөнхбаясгалан - Хайчилбар урлал

Багш Т.Батням - Сийлбэр урлал

Бага ангийн ЗАН

Сэлэнгэ аймгийн 4-р сургуулийн багш нар хүрэлцэн ирж туршлага солилцлоо.

2022.12.23-нд Сэлэнгэ аймгийн 4-р сургуулийн багш нар хүрэлцэн ирж туршлага солилцлоо. Багш С.Ариунсувд "1-р ангийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллах арга", багш Б.Сэргэлэн "Амьдар сур" сургалт, Б.Өлзийдэмбэрэл ахлагчтай 1-р ангийн ЗАН "ЗАН-ийн хамтач үйл ажиллагаа" танилцуулга өртөөчилсөн үйл ажиллагааг зохион байгууллаа. 4-р сургуулийн багш нар сэтгэл ханамж өндөр байлаа. Сургалтын алба

Бага ангийн ЗАН
story-image

Сургалт боллоо.

Төгсөх ангид хичээл зааж буй нийслэлийн монгол хэл бичгийн багш нарын хуваарьт сургалт

1 сарын 9, 10-ны өдөр 48 дугаар сургууль дээр зохион байгуулсан "Төгсөх ангид хичээл зааж буй нийслэлийн монгол хэл бичгийн багш нарын хуваарьт сургалт"-д  монгол хэл бичиг, ЭEШ гэсэн 2 чиглэлээр хамрагдлаа. Сургалтад "Зөв бичих дүрэм", "Суралцагчдыг бичих чадварт сургах нь", "Суралцагчдыг эхийг уншаад ойлгох чадварт сургах нь", "Суралцагчдын ахицыг тооцох нь" зэрэг сэдвийн хүрээнд багш нарын шалгалтад бэлддэг туршлага, арга зүй, хүүхэдтэй ажиллахад анхаарах зүйл зэрэг  олон сайхан санаанаас суралцаж улмаар хичээл заадаг ангийн сурагчдаа удахгүй болох төрөлх хэлний шалгалтад амжилттай бэлтгэхэд нэг ч гэсэн санаа олж авсан сургалт байлаа.

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ 12 ДУГААР СУРГУУЛИЙН БАГШ НАР ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНООС 2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРӨӨС 12 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ХУГАЦААНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ” СЭДЭВТ СУРГАЛТАНД ХАМРАГДСАНД БАЯРЛАЛАА.

БУЗАН-ИЙН САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД БАГА, ДУНД АНГИЙН ЗАЛГАМЖ ХОЛБООГ САЙЖРУУЛАХАД 5-Р АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ХИЧЭЭЛ ЗААЛАА.

БУЗАН-ийн сарын аяны хүрээнд бага, дунд ангийн залгамж холбоог сайжруулах зорилготой Хүн ба байгалийн ухааны хичээлийн Биологийн судлагдахууны агуулгаар "Үрийн соёололт" сэдвээр Сонинцэцэг багштай 5в анги Өлзийдолгор багштай 5г ангид биологийн багш нар дадлагын хичээл заалаа. Анги хамт олноо маш сайн зохион байгуулж, хамтран ажилласан багш нартаа, хичээлд идвэхтэй оролцсон хөөрхөн шавь нартаа баярлалаа.
5-р ангийн багш нараас өмнөх жилийн орсон физикийн хичээлийн агуулга "Хөшүүрэг" сэдвийг дахин заалгах хүсэлтэй байгааг илэрхийлсэн нь энэ ажлыг үр дүнтэй болж байгааг илтгэж байна.

БАГШ НАР МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАНДАА ХАМРАГДСААР