Дүрэм, журам
(МЭДЭЭЛЭЛ ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙНА)
Төрийн албан хаагчийн хувцаслалтын стандарт батлагдлаа.
Төрийн албан хаагч хэт задгай биш даруу төлөв хувцаслана.
Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч, ажилтны хувцаслалт, харагдах байдалд шаардлага тавьсан байна. Үүнд:
Төрийн үйлчилгээний хэв маяг, төрхийг бүрдүүлэх бөгөөд хувцаслалт нь цэвэр цэмцгэр, даруу төлөв, ажил хэрэгч загвартай байна. Ажлын байранд ажлын цагаар жинсэн болон элдэв этгээд загвар бүхий /уранхай, цайралттай, цацагтай гэх мэт/ өмд, цамц, ноосон цамц, свитер цамц, чөлөөт загварын болон хурц тод өнгийн хувцас өмсөхгүй. Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх ёстой.
Эрэгтэй албан хаагчид:
- Хэт тод, элдэв том хээтэй, бичиг, зурагтай цамц өмсөх, зангиа зүүхгүй байх;
- зуны улиралд хөлийн хуруу гарсан углааш өмсөхгүй байх;
- Костюм өмсөхдөө гутал дотор спорт оймс өмсөхгүй байх;
Эмэгтэй албан хаагчид:
- Хувцасны энгэр нь хэт задгай биш байх;
- Хэт бариу хувцаслахгүй байх;
- Цамц, даашинз, хослолын энгэр нь эгмийн хонхроос 30-40 мм-ээс илүү задгай байж болохгүй гэж стандарт тогтоожээ.
Мөн ажлын байранд ажлын цагаар хоол хүнс үнэртүүлэх, албаны утсыг зориулалтын дагуу бус хувьдаа ашиглах, ажлын байранд гар утасны дууг хэт чанга байлгах, чанга дуугаар утсаар ярихгүй байхыг тодотгосон байна.