2022-2023 оны хичээлийн жилийн "БОЛОВСРОЛ ДАХЬ ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ" сэдэвт сурган хүмүүжүүлэх илтгэл амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Илтгэлд Наранцэцэг, Энэбиш ахлагчтай ЗАН-ийн багш нар 100% оролцсон амжилттай байна.
Нийт 40 багш илтгэл хэлэлцүүллээ. Боловсролын салбар төдийгүй ажлын байран дээрх ёс зүйн асуудлуудыг судалгаанд суурилан хөндөж гарц шийдлийг эрэлхийлж хүний хөгжлийн үе шатууд, онцлог шинэ, шинэлэг онол түүнд суурилсан арга зүйг санал болгосон сайхан үйл ажиллагаа болж өрнөлөө. Илтгэлд оролцсон бүх багш нартаа Батламж хадгалуулав. Илтгэлийн шүүгчээр ажилласан сургуулийн захирал М.Туулсайхан, сургалтын менежер П.Цэцэгсүрэн, сэтгэл зүйч П.Ванчиндорж нартаа баярлалаа.
Эрдэм номын цагаан буян дэлгэрэх болтугай.