2022.12.05 өдөр бага ангийн мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй багш нар "ХАМТДАА СУРАЛЦЪЯ - ХАМТДАА ХӨГЖЬЕ" өдөрлөгийг багш нарын дунд зохион байгуулж ирц 98% -тай оролцлоо.

Өдөрлөгийн үйл ажиллагаа 3 үе шаттай явагдсан бөгөөд тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй багш Д.Оюунцэцэг, Д.Эрдэнэбилэг, Б.Өлзийдэмбэрэл нар 2д ангид ИЁЗБ хичээлээр "ХҮНДЛЭХ САЙХАН" нээлттэй үзүүлэх хичээл, багш Б.Сэргэлэн, М.Баярмаа, Н.Хишигмаа нар "СУРАГЧДЫН АЛЖААЛ ТАЙЛАХ ДАСГАЛ" , "ЭЦЭГ ЭХТЭЙ ХАРИЛЦАХ АРГА ЗҮЙ", багш Т.Болормаа, Б.Цэцэг, М.Мөнхтуяа нар хүн ба байгаль хичээлээр "УСАНД БОДИСУУД УУСАХ УУ" хөтөч сурагчдын туршилтад хичээл, "ЦЭЭЖЭЭР ЗӨВ БИЧИХ АРГА ЗҮЙ" сургалтыг шинэлэг хэлбэрээр зохион байгууллаа.

Багш нар ээлжит хичээл заах арга зүйн туршлагаас суралцсан, эцэг эх, асран хамгаалагчидтай ажиллах олон талт аргуудаас арга туршлагаа баяжуулсан шинэлэг, бүтээлч үйл ажиллагаа зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулсан тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй багш нар, идэвхтэй оролцсон бусад багш нартаа сурган хүмүүжүүлэх үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Сургалтын алба