"Сургуулийн менежментийг сайжруулах жил" - ийн хүрээнд 2023. 03.15 ны өдөр Сурагчдын суралцахуйг дэмжих, сайжруулах зорилгоор ЗАН-ээрээ ижил сэдэв сонгож, судалгаат хичээлийг хуваарийн дагуу зохион байгуулж эхэллээ. Ангийн сурагчдын сурах идэвхийг өрнүүлсэн, эрэл хайлт хийсэн, судалгаат хичээлүүдийг зааж, ажиглалт хийсэн багш нар хичээлийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж, заах арга зүйн туршлагаа солилцсон, амжилтаа ярилцсан, алдаа оноогоо хэлэлцсэн үр дүнтэй өдөр байлаа. Бяцхан шавь нарынхаа сурч боловсрох, хүмүүжих үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа багш нарынхаа сурган хүмүүжүүлэх их үйлсэд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе.