Хариуцлагатай ээжүүдийн групптэй хамтран ёс зүйн жилийн хүрээнд энэ 11-р сарыг "БАГШАА ДЭЭДЭЛЬЕ" сарын аян болгох ажлыг сургалтын албанаас санаачлан хэрэгжүүлэхээр боллоо.
Аяны хүрээнд 2 ажил 11-р сарын 7-30 хүртэл хугацаанд явагдаж дүн мэдээг гаргаж багш, хүүхэдтэйгээ идэвхтэй ажилласан эцэг эхчүүд, ахицаа нэмэгдүүлсэн сурагчдыг болон талархлын модны дүнг гаргаж урамшуулна.
Гол зорилго нь багш, сурагч, эцэг эхийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хүүхдийнхээ сурлага, хүмүүжилд өдөр тутамд анхаардаг хэвшил, аргад сургах.
Мөн харилцааг эерэг уур амьсгалд өрнүүлж багшийн нэр хүнд үнэлэмжийг өсгөх юм. Энэхүү сарын аян нь 10 сард зохион байгуулсан эцэг эхийн санал хүсэлт болон сурагчдыг аливаа эрсдэлээс хамгаалах эцэг эхийн хараа хяналтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Иймээс эрхэм багш ажилтан та бүхэн ажлын цагаа ягштал баримтлан аяны хүрээнд таны үнэлэмж шавь нар, эцэг эхчүүдээс ирнэ гэдгийг тооцоолж ажилдаа хариуцлагатай хандаж хичээлийн 40 минутын үр өгөөжийг нэмэгдүүлж олон сонирхолтой хичээл бэлтгэн зааж ажиллахыг уриалж байна.
Аяны хүрээнд
- ажил "БАГШАА ДЭЭДЭЛЬЕ-12" "талархлын мод 4 хичээлийн байранд 7-30-нд байршуулна.
- ажил "АХИЦЫН ХҮСНЭГТ" АУБ нар бүх сурагчдадаа хэвлэж дүгнэх.