2022.12.02 өдөр сургуулийн захиргаа, сургуулийн орон тооны бус хяналтын зөвлөл, үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэгч "ФҮҮД КАТЕРИНГ" ХХК-тай хамтран бага ангийн эцэг эх, асран хамгаалагчдын дунд "ҮДИЙН ХООЛНЫ АМТАЛГААТ ӨДӨРЛӨГ"-ийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд сургуулийн захирал М.Туулсайхан, "ФҮҮД КАТЕРИНГ" ХХК-ны менежер Ө.Солонго, сургуулийн орон тооны бус хяналтын зөвлөлийн гишүүд, анги удирдсан багш нар, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл оролцож сурагчдын өдөр бүр иддэг хоолонд амталгаа хийж, санал бодлоо солилцлоо. Сэтгэл ханамжийн судалгаа авахад эцэг эх, асран хамгаалагчдын 80,8% үдийн хоолны амт чанар сайн, сурагчдын 83,3% тогтмол үдийн хоолоо иддэг, цайны газрын тогооч, түгээгч нарын харилцаа сайн гэж дүгнэсэн байна.

Сургуулиас зохион байгуулсан ажилд идэвхтэй оролцсон эцэг эх, асран хамгаалагч нартаа талархал илэрхийлье.

Үдийн хоолны хэрэгжилтэд хяналт тавих орон тооны бус зөвлөл