"БАГШАА ДЭЭДЭЛЬЕ" сарын аян
Хариуцлагатай ээжүүдийн групптэй хамтран ёс зүйн жилийн хүрээнд энэ 11-р сарыг "БАГШАА ДЭЭДЭЛЬЕ" сарын аян болгох ажлыг сургалтын албанаас санаачлан хэрэгжүүлэхээр боллоо.
Аяны хүрээнд 2 ажил 11-р сарын 7-30 хүртэл хугацаанд явагдаж дүн мэдээг гаргаж багш, хүүхэдтэйгээ идэвхтэй ажилласан эцэг эхчүүд, ахицаа нэмэгдүүлсэн сурагчдыг болон талархлын модны дүнг гаргаж урамшуулна.
Гол зорилго нь багш, сурагч, эцэг эхийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хүүхдийнхээ сурлага, хүмүүжилд өдөр тутамд анхаардаг хэвшил, аргад сургах. Мөн харилцааг эерэг уур амьсгалд өрнүүлж багшийн нэр хүнд үнэлэмжийг өсгөх юм. Энэхүү сарын аян нь 10 сард зохион байгуулсан эцэг эхийн санал хүсэлт болон сурагчдыг аливаа эрэсдлээс хамгаалах эцэг эхийн хараа хяналтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Иймээс эрхэм багш ажилтан та бүхэн ажлын цагаа ягштал баримтлан аяны хүрээнд таны үнэлэмж шавь нар, эцэг эхчүүдээс ирнэ гэдгийг тооцоолж ажилдаа хариуцлагатай хандаж хичээлийн 40 минутын үр өгөөжийг нэмэгдүүлж олон сонирхолтой хичээл бэлтгэн зааж ажиллахыг уриалж байна. Аяны хүрээнд
- ажил "БАГШАА ДЭЭДЭЛЬЕ-12" "талархлын мод 4 хичээлийн байранд 7-30-нд байршуулна.
- ажил "АХИЦЫН ХҮСНЭГТ" АУБ нар бүх сурагчдадаа хэвлэж дүгнэх
Цахим сайтад хичээл байршуулав.
НУЗАН-ийн багш нар medle.mn цахим сайтад хичээл байршуулах, нийгмийн хичээлийн баг хамтран дараагийн хичээлүүдийг бэлтгэн хамтран ажиллаа.
Нийслэлийн Ерөнхий Боловсролын лаборатори 12 дугаар сургуульд “Сурагчийн хөгжлийг дэмжих танхим” нээгдлээ.
Монгол Экологи Төв ТББ, Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус хамтран “Монгол орны тогтвортой хөгжлийг дэмжихэд залуусыг татан оролцуулах, ур чадварыг хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд байгаль хамгааллын чиглэлээр Сурагчийн хөгжлийг дэмжих танхим тохижуулж 2020 оны 09 сарын 08-ны өдөр нээлтээ хийлээ.Сурагчийн хөгжлийг дэмжих танхим байгуулагдсанаар:
Байгаль орчныг хамгаалах, байгаль орчны манлайлагчдыг бэлтгэх
Өсвөр үеийнхний хичэлээс гадуурх сургалтын үйл ажиллагааг дэмжих
Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх
Сурагчдын байгаль орчин, эх орноо хайрлах сэтгэлгээг хөгжүүлэх
Тэдний хөдөлмөрч чадварыг сайжруулах давуу талтай.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улс дахь Европийн холбооны төлөөлөгчийн газрын хамтын ажиллагаа хариуцсан орлогч дарга ПИЭРЭ ИВ ПУКАС, Монгол улс дахь Францын элчин сайдын яамны эрчим хүчний атташе АНУК ДЕАНА, Монгол экологи төв ТББ –ын гүйцэтгэх захирал Ё.БАДРАЛ, ерөнхий менежер Г.ЧИМГЭЭ, хөтөлбөрийн зохицуулагч Ц.ОРХОН, график дизайнер Т.Амар, СХД –ийн 18 дугаар хорооны Засаг дарга Энхжаргал, ахмад багш Ж.Батхүү, Ю.Галсан, багш, сурагчдын төлөөлөл оролцлоо.
Сургуулийн захирал М.Туулсайхан, Монгол экологи төв ТББ гүйцэтгэх захирал Ё.Бадрал нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Нийслэлийн ЕБ-ын лаборатори 12-р сургуульд "Сурагчийн хөгжлийг дэмжих танхим" нээгдлээ.
"Монгол Экологи Төв" ТББ, Европын Холбооны корпусын дэмжлэгтэйгээр “Сурагчийн хөгжлийг дэмжих танхим”–ыг иж бүрэн тохижуулж өглөө. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улс дахь Европийн холбооны төлөөлөгчийн газрын хамтын ажиллагаа хариуцсан орлогч дарга ПИЭРЭ ИВ ЛУКАС, Монгол улс дахь Францын элчин сайдын яамны эрчим хүчний атташе АНУК ДЕАНА, Монгол экологи төв ТТБ-ийн гүйцэтгэх захирал Ё.БАДРАЛ, ерөнхий менежер Г.ЧИМГЭЭ, хөтөлбөрийн зохицуулагч Ц.ОРХОН, график дизайнер Т.АМАР, СХД-ийн 18-р хорооны засаг дарга, ахмад багш БАТХҮҮ болон ГАЛСАН нар оролцлоо.
Нийслэлийн Ерөнхий Боловсролын лаборатори 12 дугаар сургуульд “Сурагчийн хөгжлийг дэмжих танхим” нээгдлээ.
Ч.ЭНХСАРУУЛ БАГШТАЙ 9Е АНГИ
Ч.ЭНХСАРУУЛ БАГШТАЙ 9Е АНГИЙН ХӨӨРХӨН ШАВЬ НАР МИНЬ СУРАГЧИЙН НЭГ ӨДӨРТӨӨ СУРГУУЛЬДАА БҮТЭЭЛЧ АЖИЛ ХИЙЖ БЭЛЭГЛЭВ .СУРГУУЛИЙНХАА БҮХ АНГИУДЫН ТҮЛХҮҮРИЙН ООСОРЫГ СОЛЬЖ ШИНЭЧИЛЖ ӨГСӨН НЬ ХҮҮХДҮҮД ТӨРӨЛХ СУРГУУЛИЙН ХӨГЖИЛД ХУВЬ НЭМЭРЭЭ БАГАХАН Ч ГЭСЭН ОРУУЛАХ ГАЙХАМШИГТАЙ СЭТГЭЛГЭЭНИЙ ЗӨВ ХАНДЛАГА ТӨЛӨВШИЛ ХАРАГДАЖ БАЙНА. ТАНАЙ АНГИЙН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
"УХААНЫ УРАА ХӨГЖҮҮЛЬЕ"
Багш нарын баяр угтан 2020.10.01-нд ДТЗАН-ээс "УХААНЫ УРАА ХӨГЖҮҮЛЬЕ" хөгжөөнт тэмцээнийг нийт багш, ажилчдийн дунд зохион байгуулав. Тэмцээнд нийт 16 багаас 10 баг оролцож ГАРЫН УР НҮДНИЙ УР, УХААНЫ УР, ГОО ЗҮЙН МЭДРЭМЖ юугаа шалган дайчилж, хамтач, эвсэг, эв нэгдэлтэйгээ харуулан БИДНИЙ ажлыг хүндэтгэн чин сэтгэлээсээ оролцсон ТА БҮХЭНДЭЭ талархаж ажлын амжилт хүсье. Зохион байгуулсан сайхан хамт олон, оролцсон нийт багуудад БАГШ НАРЫН БАЯРЫН ХАЛУУН МЭНДИЙГ ӨРГӨН БАРЬЯ. Шавь нарынхаа хайр, хүндэтгэлд умбан САЙХАН БАЯРЛААРАЙ.
"БАГШ БАГШДАА ЗӨВЛӨХҮЙ"
С.АРИУНСУВД АХЛАГЧТАЙ 4-Р АНГИЙН ЗАН-ЭЭС БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН "БАГШ БАГШДАА ЗӨВЛӨХҮЙ" МИНИ ЗӨВЛӨГӨӨН "СУРАЛЦАГЧИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ"Д БОЛЛОО. ЗӨВЛӨГӨӨНД НИЙГМИЙН АЖИЛТАН Н.ЭНХЦЭЦЭГ, ФИЗИКИЙН БАГШ С.БАТДУЛАМ, МАТЕМАТИКИЙН БАГШ Я.АЛТАНЗУЛ, БАГА АНГИЙН БАГШ Д.ОЮУНЦЭЦЭГ НАР ОРОЛЦОЖ ЗАЛУУ БАГШ НАРТ ӨӨРСДИЙН ХИЧЭЭЛ ЗААХ АРГА ЗҮЙ, ТЕХНОЛОГИ БОЛОН ДААСАН АНГИЙН СУРАГЧДЫГ ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГЫН ТАЛААР ҮНЭТЭЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ ЗАЛУУ БАГШ НАРТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО. ЭНЭХҮҮ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦСОН ЗАЛУУ БАГШ НАР СЭТГЭГДЭЛ ӨНДӨР БАЙСАН НЬ БАГШ НАРААС АВСАН САНАЛ АСУУЛГААС ХАРАГДАЖ БАЙНА. БАГШ НАРТАА АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ
ЦАХИМ ЖУРНАЛЫН ЗААВАР БАТЛАГДЛАА.
Сургууль нь Багшийн журнал болон Анги удирдсан багшийн дэвтрийг тухайн хичээлийн жилд цахимаар хөтлөх хүсэлтээ аймгийн БСУГ, дүүргийн боловсролын хэлтэстээ мэдээллийн системээ ашиглан гаргана. Аймгийн БСУГ, дүүргийн хариуцсан мэргэжилтэн нь баталгаажуулалт хийснээр тухайн сургууль багшийн журнал болон анги удирдсан багшийн дэвтрээ цахимаар хөтлөх боломжтой болно.Жич: Цахим журнал хөтлөхгүй сургуулийн хувьд хүсэлт гаргах шаардлагагүй.
Сургууль цахим журнал хөтлөх хүсэлт гаргах гарын авлага - https://help.esis.edu.mn/content/1103
БСУГ/БХ дээр цахим журнал хөтлөх хүсэлт баталгаажуулах гарын авлага - https://help.esis.edu.mn/content/1132
Жич: Цаасан журнал ирсэн байгаа шийдвэрээ хурдан гаргаарай.
ЗӨВЛӨМЖ
элхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дараах 4 зөвлөмж, зөвлөгөөг сайтар уншиж танилцаарай.Маскаа зүүе!
Гараа угаая!
Зайгаа барья!
Бүх нийтээрээ иргэн нэг бүрийн төлөө хариуцлагатай байж
Хайртай бүхнээ хамгаалъя!
ЗӨВЛӨМЖ
Гудамжинд шүлс цэрээ бүү хая!Хүний амны хөндийд олон төрлийн нян бактери хуримтлагдаж шүлсээр дамжин гадагшилдаг.
COVID-19-н ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ!
Хүнсний дэлгүүр, худалдааны төв, эмийн сангаар үйлчлүүлэхэд хэрэгжүүлэх арга хэмжээ
ХУУЛЬ СУРТАЛЧИЛЖ БАЙНА
Өнөөдөр 11 сарын 20
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН тухай КОНВЕНЦ" батлагдсан өдөр
Хүүхэд:
1. Амьдрах
2. Хөгжих
3. Оролцох
4. Хамгаалуулах үндсэн эрхтэй.
Хүүхдийн эрх зөрчигдөж, хүүхэд дээрэлхүүлж, хүүхэд өлсөж, даарч, эрсдэлд байвал томчууд бид бүгд анхаарал хандуулах үүрэгтэй.
ХҮҮХДИЙГ ҮЛ ХАЙХРАН ЭРХИЙГ ЗӨРЧИХ:
Бие махбодын хувьд үл хайхрах:
Анхан шатны хэрэгцээ болох хоол хүнс, хувцас, амьдрах эрүүл орчноор дутаах, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, зүй зохисгүй үйлдэл үзүүлэх, хүч дорой байдлыг ашиглан гар хүрэх цохиж зодох. Аав ээж өөрийн стресс бухимдлаа тэдэнд гаргах.
Эрүүл мэндийн хувьд үл хайхрах:
Хүүхдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй, нас сэтгэхүйн хувьд хөгжлийн хоцрогдол илэрч байгаа эсэхэд санаа тавихгүй, биеийн зовуурийг анхаарч тоохгүй байх, эмч зөвлөхийн зааваргүй дур зоргоороо эм бэлдмэл хэрэглэх, эмчилгээ хийж турших.
Сэтгэл санааны хувьд үл хайхрах:
Хүүхэдтэй хөндий харилцах, ярилцахгүй байх, хайр халамжаар дутаах, хэн нэгтэй адилтгаж жиших, хүсэл сонирхлыг нь дэмжихгүй байх басамжилсан үг хэллэг хэрэглэх, олны дэргэд тоглоом доог тохуу хийх, айлган сүрдүүлэх
Боловсролын хувьд үл хайхрах:
Хүүхдийн сурч хөгжих боломжийг хаах, хязгаарлах, хичээлийн хэрэгслээр хангахгүй байх, хичээл таслуулах, хоцрогдуулах, сургууль завсардуулах, цэцэрлэг сургуулиас зохион байгуулах эцэг эхийн хурал цуглаанд очихгүй байх, насанд нь тохироогүй хичээлийн агуулгаар хэт шахах.
Ганцаардуулан үл хайрхах:
Бага насны хүүхдийг гэрт ганцааранг нь цоожлон үлдээх, харанхуй өрөөнд суулгаж айлгах, хашраах, тоглоомын талбайд харгалзах хүнгүй гаргах, найз нөхөдтэйгөө уулзах тоглохыг хориглох, олон нийтийн арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байх, хүүхдийг хүүхдээр нь харуулж үлдээх, хүүхэд нэг бүрт тухайлан цаг гаргаж харилцахгүй байх.
Аль болох олон хүнд сурталчилан таниулж хүргэж туслана ууХүндэтгэсэн Д.Мядагбадам.
ЗӨВЛӨМЖ
Хүн амын 72.1% ам хамраа даралгүйгээр амны хаалтаа буруу зүүж байна.Амны хаалтаа зөв зүүж өөрсдийгөө хамгаалцгаая.
Онлайн хурал
2020 оны 12 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд ахлах, дунд, бага ангийн анги удирдсан болон хичээл заадаг нийт багш нартай сургуулийн захиргааны хамтарсан онлайн хурлыг зохион байгууллаа. Хурлын дэгийн дагуу захирал М.Туулсайхан, сургалтын менежер З.Алтанцэцэг, П.Цэцэгсүрэн, Ч.Пүрэвжаргал, Ц.Одончимэг нийгмийн ажилтан Н.Энхцэцэг, Д.Хашхүү, эмч Х.Буянхишиг, Түвшинбат нар мэдээлэл өгч багш нар хөл хорионы дэглэмийн үед сургалтын үйл ажиллагааг ямар арга зүйгээр хөтлөн хэрхэн үр дүнд хүрч байгаа талаараа дэлгэрэнгүй ярилцсан үр дүнтэй ажил боллоо. Хурлын төгсгөлд сургуулийн захирал цахим орчны үйл ажиллагаанд дүгнэлт өгч, цаашид ажиллах зөвлөгөө, үүрэг чиглэл өглөө.
"Нэг өрх-нэг иргэн" аян
"Нэг өрх-нэг иргэн" аяны хүрээнд Ковид19 шинжилгээг СХД-ийн 12 дугаар сургууль дээр авч байна. Иргэд та бүхэн ирэхдээ маскаа зүүж, бээлий өмсөн хүмүүс хоорондын зайгаа бариарай.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 орчим өрхийг сонгож, сонгогдсон өрх тус бүрээс 1 иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулж байна..
Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70%-ийг өвчлөл гарсан хороодоос, 30%-ийг эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулна.
Дүүргийн онцгой комиссоос хороо, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран шинжилгээнд хамрагдах өрх, иргэнийг сонгох, цаг товлох, хариу илгээх үйл ажиллагааг зохион байгуулсан.
Мөн орон нутгийн иргэд болон сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд дээрх цэгүүдэд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байх, тухайн цэгүүдийн ачааллыг ихэсгэж, халдварын эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ
Соёлын яамнаас "Цахим орчинд соёл түгээе" давалгаанд 12 сургуулийн сурагчид нэгдлээ.
1-12 ангийн сурагчид идэвхтэй оролцлоо. Номтой нөхөрлөе аяны хүрээнд "Гэр бүлийн цахим уншлага"-д ангийн сурагчид бүтээлээ ирүүллээ
"Цахим боловсролын шилжилт 2020" төсөлд НЕБ лаборатори 12 сургууль сонгогдсон ба багш ажилчид, эцэг, эх, сурагчидыг коджуулан судалгаа авч эхэллээ.
Судалгаа авсанаар эцэг эх, сурагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой шүү.
"УС, ЦАХИЛГААНАА ХЭМНЭЕ-ХОГ ХАЯГДЛАА ЦЭГЦЭЛЬЕ"
"УС, ЦАХИЛГААНАА ХЭМНЭЕ-ХОГ ХАЯГДЛАА ЦЭГЦЭЛЬЕ" КОНТЕНТИЙГ ХҮРГЭЖ БАЙНА
ХАМТ ОЛОНДОО ИРЖ БУЙ ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭХИЙН ЗЭРЭГЦЭЭ "УС, ЦАХИЛГААНАА ХЭМНЭЕ-ХОГ ХАЯГДЛАА ЦЭГЦЭЛЬЕ" КОНТЕНТИЙГ ХҮРГЭЖ БАЙНА. ЦАГ ХУГАЦААНЫ ХУВЬД ХОРИО ЦЭЭРИЙН ҮЕД ХИЙГДСЭН ТУЛ ЗУРАГ, МАТЕРИАЛЫГ АВАХ ХУГАЦАА БАГА БАЙЛАА. ГЭСЭН Ч МАТЕРИАЛАА ШААРДЛАГЫН ТҮВШИНД БЭЛТГЭЖ ИЛГЭЭСЭН БАГШ, СУРАГЧДАД БОЛОН КОНТЕНТИЙГ БЭЛТГЭСЭН БАГШ Д.ПҮРЭВДУЛАМД БАЯРЛАЛАА. ХАМТ ОЛНЫ ЗУРАГ СҮҮЛИЙН ҮЕД ШИЭЧЛЭН АВАХУУЛААГҮЙ ШАЛТГААНААР 100% ОРООГҮЙД ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ.
11б анги И.Хүрэлсүх
"САНТА БАГЦ-тай шинэ жил" сэдэвт 2D animation бичлэг хийх уралдааны оролцогч И.Хүрэлсүх зураач хүүг минь доорх линкээр ороод дэмжээд өгөөрэй.
https://www.facebook.com/PizzaHutMongolia/videos/402540117468740
"САНТА БАГЦ-тай шинэ жил" сэдэвт 2D animation бичлэг хийх уралдааны оролцогч И.Хүрэлсүх-н бүтээл
/Хэрэв танд энэхүү бүтээл таалагдвал like&share/
#PizzaHut #ГэртээБайцгаая
"ХАЙРАА ТҮГЭЭЕ" захидлын уралдаанд 12А ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ оролцжээ.
https://www.facebook.com/Bagshiintuslah/photos/a.255168175956702/255179072622279/
№17 "Хайраа түгээе" уралдааны оролцогч Б.Номин-Эрдэнэ маань манай уралдаанд оролцож байгаа дүүгээсээ урам авч сургуулийнхаа хамт олонд хайраа түгээхийг хүсчээ. Түүний захидлыг уншссан хүн бүр хайраар цэнэглэгдэж, цааш нь түгээх болно гэжээ.
4. Зураг хажуудаа тексттэй - Хажуудаа видеотой
Авагчдын талаар илүү гүнзгий ойлголт авах
Худалдан авагчдын талаар илүү гүнзгий ойлголт авах. Google Аналитик танд өөрийн бизнесийн өгөгдлийг нэг дор анализ хийхэд шаардагдах үнэгүй хэрэгслүүд танд өгдөг. Аналитик танд өөрийн бизнесийн өгөгдлийг нэг дор анализ хийхэд шаардагдах үнэгүй хэрэгслүүд танд өгдөг.
Эко клуб
Эх дэлхий цэвэрлэгээний өдөр 9.17-нд тохиож байна. Монгол экологи клубтэй хамтран биологийн багш нар Эко клубын хүүхдүүд болон 9 дүгээр ангийн сурагч хүүхдүүдтэй Сэлбэ голын ай савыг цэвэрлэлээ.
Мэдээ мэдээлэл
СУРГУУЛИЙН МИНЬ ХАРЬЯАЛАЛТАЙ ҮЕ ҮЕИЙН АХМАД БАГШ НАР
Сургуулийн минь харьяалалтай үе үеийн ахмад багш нар болон ажилтан албан хаагчид Ахмадын баярын арга хэмжээндээ оролцож,ойрд уулзалдаагүй сайхан инээлдэж бөөн баяр хөөр болж, ЗАН-ийн багш нарын төлөөлөл болсон хэсэг багш нар маань хамтдаа уулзалдан хуучин дурсамжаа ярилцсан нэгэн дурсамжит дүүрэн өдөр болж өнгөрлөө.Нийт багш,ажилчид та бүхэндээ талархаж байна.Ахмад настнаа бүгд хүндэтгэн сэтгэлийн санхүүгийн туслалцаа үзүүлж,олны хүч оломгүй далай гэдэг боломжит дэмжлэг өгсний ачаар миний хамт олон баг хамт олны хүчээр маш том ажлын цаана гарлаа.Энэхүү ажлыг амжилттай зохион байгуулсан Нийгмийн ажилтан Г.Лонжид ахлагчтай ажлын хэсэгт талархал илэрхийлье. 2022-09-30
ЗАРЛАЛ
ub.nuudelms.mn
БШУС-ын 2022.5.12-ны өдрийн А/170 дугаар тушаалын 3-р хавсралтын дагуу манай сургууль "ub.nuudelms.mn" цахим системийг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр болсон. Уг системд багш, ажилтан, суралцагчдын мэдээллийг бүрэн оруулах үйл ажиллагаа явагдаж байна. Систем дээр хэрхэн ажиллах тухай "Их нүүдэл" системийн сургалт дараах өдрүүдэд цахимаар явагдах тул багш нар цагтаа хуваарийн дагуу оролцоно уу. /Жич: багш бүр компьютертэй байх/
Сургалтын хуваарь:
- 1-р сарын 13-ны 10.00 цагт Сургагч багш нар
- 1-р сарын 18-ны 11.00 цагт
- Бага боловсрол - 34
- ММЗЗАН - 13
- БТЗАН - 9
- ОХЗАН - 5
3. 1-р сарын 18-ны 13.00 цагт
- МХЗАН - 12
- АХЗАН - 13
- НУЗАН - 12
- БУЗАН - 12
- ДТХЗАН - 13
СИСТЕМД НЭВТРЭХ ЭРХИЙГ ХАРИУЦСАН МЕНЕЖЕРЭЭСЭЭ АВНА УУ!
СУРГАЛТЫН АЛБА
Төрд ажилласан удаан жилийн нэмэгдэл
ЗГ-ын 2022 оны 12-дугаар сарын 28-ны өдрийн 491-дүгээр тогтоол 382-р тогтоолын 1дүгээр хавсралтыг шинэчлэв. Анх гарахдаа бөөн маргаан дагуулж байсан энэ удаа ҮЭ-тогтоолдоо сараар тэмдэглэхийг шаардсан билээ. 301-аас дээш сарыг ойлгомжгүй байлгасаар байгаад батлав. 2023.01.01-нээс хэрэгжиж эхэлнэ.
Үндсэн сургалт
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд 2-4 дэх жилдээ ажиллаж буй монгол хэл, бичгийн багш нарын үндсэн сургалтад 26,27,28-ны өдрүүдэд хамрагдав.
Сургалтад урьж байна.
Дайманд майнд сургалтын төвтөй хамтран дунд, ахлах ангийн багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих танхимын сургалтыг 2022.12.19-23-ны өдрийн 09.00-12.30 цагт Тусгаар тогтнолын ордны хурлын танхимд зохион байгуулах тул сургуулиуд удирдамж хуваарьтай танилцана уу.
ЗАН-ийн ахлагч нартай уулзалт хийв.
2022 оны 12-р сарын 13ЗАН-ийн ахлагч нартай уулзаж, Багшийн гүйцэтгэлд суурилсан үнэлгээ, Сургалтын байгууллагын үнэлгээний үр дүнгийн талаар хэлэлцэж, цаашид бид Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, чанарт анхаарах, эцэг эхчүүдтэйгээ АУБ төдийгүй бүх мэргэжлийн багш нар ойр хамтарч ажиллах, хүүхдийн хүмүүжил төлөвшил, тэдний харилцаа хандлагыг эерэг сайн харилцаатай хүнийг хүндэлдэг эрхэмлэдэг ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэхэд шинэ оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэндээ тусгаж илүү их ажиллах хэрэгцээ шаардлага байгаа талаар хамтран харилцан ярилцсан уулзалт боллоо. Мөн сурагчийн амралт эхлэхтэй холбогдуулан цаг үеийн хийх ажлын чиглэл үүрэг даалгавар өгч ажилласан.